Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын ИТХ-ын цахим хуудас

Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын ИТХ-ын цахим хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв.

Фото мэдээ


нийт 6

Бор-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэрэмжит Монгол Улсын Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсан өдөрт зориулан 8-9 насны хүүхдүүдийн дундах Үндэсний Бөхийн барилдааны тэмцээн зохион байгууллаа.

2026-01-11 11
Бор-Өндөр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас зохион байгуулсан тус тэмцээнд 2 аймаг, 6 сумын бяцхан бөхчүүд барилдлаа. ✅ ТҮРҮҮ БӨХ ДОРНОГОВЬ АЙМГИЙН САЙНШАНД СУМЫН Б.ЗОЛБОО ✅ ҮЗҮҮР ХЭНТИЙ АЙМГИЙН БОР-ӨНДӨР СУМЫН Г.ЭРХЭС ✅ ИХ ШӨВӨГТ ДОРНОГОВЬ АЙМГИЙН САЙНШАНД СУМЫН Б.ЭНХМЭНД ✅ ИХ ШӨВӨГТ ДОРНОГОВЬ АЙМГИЙН САЙНШАНД СУМЫН М.МӨНХЗОЛБОО ШӨВГӨРСӨН БӨХЧҮҮД: - ДОРНОГОВЬ АЙМГИЙН ЗАМЫН-ҮҮД СУМЫН М.ИРЭЭДҮЙ - ДОРНОГОВЬ АЙМГИЙН ХӨВСГӨЛ СУМЫН Э.МӨНХРАВЖИХ - ДОРНОГОВЬ АЙМГИЙН ДАЛАНЖАРГАЛАН СУМЫН Б.БИЛГҮҮНЗАЯА - ДОРНОГОВЬ АЙМГИЙН ДАЛАНЖАРГАЛАН СУМЫН Ч.БАТБИЛЭГ ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛСАН БОРЖИГОН ДЭВЖЭЭНИЙ ХАМТ ОЛОН, ДАСГАЛЖУУЛАГЧ БАГШ, ӨСВӨРИЙН БӨХЧҮҮДДЭЭ ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ.

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГЫН ИВЭЭЛ ДОР ЗОХИОН БАЙГУУЛАХ ШАТАР СОНИРХОГЧДЫН СУМЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ 2025 ОНЫ АНХАН ШАТНЫ ТЭМЦЭЭН

2025-12-08 40
Шатрын спортыг орон нутагт жигд хөгжүүлж, түгээн дэлгэрүүлэхийн тулд Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулах шатар сонирхогчдын аймгийн аврага шалгаруулах 2025 оны хагас шигшээ тэмцээнд оролцох шатарчдыг сонгон шалгаруулах анхан шатны тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.

Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн өнгөрүүллээ. Өнөөдөр Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр тохиож байна. Энэ өдөр бид хэлмэгдэж, эх орон ард түмнийхээ төлөө амь нас, эрх чөлөөгөө золиосолсон эрхэм хүмүүсийн гэгээн дурсгалыг хүнд

2025-09-10 83
Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн өнгөрүүллээ. Өнөөдөр Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр тохиож байна. Энэ өдөр бид хэлмэгдэж, эх орон ард түмнийхээ төлөө амь нас, эрх чөлөөгөө золиосолсон эрхэм хүмүүсийн гэгээн дурсгалыг хүндэтгэн дурсдаг билээ. 🇲🇳 Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлмэгдэгсдийн гэр бүлийнхнийг хүндэтгэн урьж оролцуулан, лам хуврагаар ном уншуулж, хүндэтгэл үзүүллээ. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба

МӨРӨӨДЛИЙН ӨРТӨӨ-ХИШИГ ӨДӨР АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА✅✅✅

2025-05-28 139
Бор-Өндөр сумын ИТХ-аас "Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр"-ийг тохиолдуулан "Мөрөөдлийн өртөө-Хишиг өдөр" арга хэмжээг зохион байгууллаа. Уг арга хэмжээ нь төгсөх ангийн сурагчдыг сонирхож буй мэргэжлийнх нь дагуу холбогдох байгууллагууд дээр ажиллуулж, танилцуулах боломжоор хангах зорилготой юм. Эрүүл мэндийн чиглэлээр суралцах сонирхолтой зургаан сурагч Бор-Өндөр сумын Нэгдсэн эмнэлэг дээр ажиллаж, үйл ажиллагаатай танилцлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 10079
8365 / 83%
1057 / 10%
315 / 3%
342 / 3%